Сургуулийн удирдлагын баг
Бага ангийн тэнхимийн хамт олон
.jpg)
Багш нарын заах арга ур чадварын уралдаан болон илтгэлийн уралдаанд байнга амжилттай оролцдог. Сургалтын чанарыг өндөрт авч явахын зэрэгцээ сурагчдаа хөгжүүлэх, төлөвшүүлэхэд амжилт гаргаж, олимпиад уралдаан тэмцээнээс олон сурагчид алт, мөнгө, хүрэл медаль хүртэж авьяас чадвар нь хөгжсөөр байна. “Эх хэлээрээ зөв сайхан бичицгээе” нийслэлийн монгол хэлний уралдаанд тэргүүлсэн И.Мөнхзул багштай 4а анги, СБД –ийн багш нарын “Чансаа 2015” математикийн уран бодолтын уралдааны аварга багш Ц.Чимэд, Ц.Намжилсүрэн, Т.Дуламсүрэн, Т.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй баг, Н.Өлзийн нэрэмжит математикийн олимпиадын бага ангийн багш нарын ангиллын алтан медальт багш Ц.Чимэд нарыг дурдахад таатай байна.
БАГА АНГИЙН ТЭНХИМ НЬ 1 СУРГАЛТЫН МЕНЕЖЕР, 27 БАГШТАЙ. ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ 1, АЛТАН ГАДАС ОДОНТ 2, БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН 13, СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН 1, ТЭРГҮҮЛЭХ МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГТЭЙ 12, ЗААХ АРГАЧ ЗЭРЭГТЭЙ 8 БАГШ ТУС ТУС АЖИЛЛАДАГ.
Математикийн тэнхимийн хамт олон

Хөдөлмөрийн хүндэт медальтай, Боловсролын тэргүүний ажилтан, Хотын математикийн олимпиадын алт, хошой мөнгө, хошой хүрэл медалиудтай, үндэсний сургагч багш Ц.Нармандах, Боловсролын тэргүүний ажилтан, математикийн олимпиадад улсад 4 удаа шалгаран оролцсон, ЭЕШ-д сурагчид нь улсын дунджаас дээгүүр амжилт үзүүлдэг багш Т.Баттулга, 2016 онд Завхан аймгийн шилдэг менежер багш С.Батбилэг, математикийн олимпиадын 2 удаагийн аймгийн аварга, СБД –ийн математикийн багш нарын олимпиадын мөнгөн медальт багш Г.Батбаяр, математикийн чадварлаг залуу багш Ц.Урангоо, Г.Түвшинжаргал, Г.Шийравжамц, С.Дэлгэр, Монголд анх удаа бага ангийн багийн олимпиад зохион байгуулсан багш Б.Мөнхтулга нар ажилладаг.
2017-2018 ОНЫ СҮХБААТАР ДҮҮРГИЙН ШИЛДЭГ ЗААХ АРГЫН НЭГДЭЛ. МАТЕМАТИКИЙН 9, МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН 2 БАГШТАЙ.
Англи хэлний тэнхимийн хамт олон

Англи хэлний тэнхимийн эрхлэгч Э.Пүрэвсүрэн, англи хэлний багш Б.Мөнхбаяр, Ө.Ботагүз, Г.Булган, Н.Саруул, З.Дашжав зэрэг олимпиад, ур чадвар, шилдэг илтгэлийн уралдаанд дүүрэг, нийслэл, улсад оролцож тодорхой амжилтыг үзүүлж ирсэн шилдэг багш нар юм. Үүнээс багш Т.Ханджав сурган хүмүүжүүлэх илтгэлийн улсын уралдаанд 2-р байр, нийслэлд 1, 5, 6-р байр, СБД-ийн хошой аварга, СБД-ийн залуу багш нарын ур чадварын уралдаанд Тэргүүн байр, СБД-ийн Шилдэг судлаач багш өргөмжлөл, Шилдэг бүтээлч багш өргөмжлөл, багш Б.Мөнхбаяр Хобби сургуулийн нэрэмжит багш нарын олимпиадаас 3-р байр, багш Н.Саруул англи хэлний багш нарын олимпиадад СБД-т 3 болон 4-р байр, нийслэлд 3-р байрт тус тус шалгарч байсан.
Түүнчлэн англи тэнхимийн багш нар мэргэжлийн ном, гарын авлага, бүтээл туурвиж, хичээл сургалтандаа ашиглаж, нийслэлийн болон орон нутгийн багш нарт зөвлөн тусалж, олон сургалт зохион явуулж сайн туршлагаа түгээн дэлгэрүүлж ирсэн чадварлаг багш нар бөгөөд багш нарын маань сургаж, бэлдсэн шавь нар нь Улс, нийслэл, дүүргийн уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож ирсэн ба ЭЕШ-нд өндөр оноо авч цаашид дэвшин суралцаж монгол улсдаа хэрэгтэй мэргэжилтэн болох гараагаа амжилттай эхэлдэг.
АНГЛИ ХЭЛНИЙ ТЭНХИМ НЬ МОНГОЛ 16, ГАДААД 4 НИЙТ 20 БАГШТАЙГААР СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЯВУУЛЖ БАЙГААГААС ОЛОН УЛСАД БАГШЛАХ TESOL ЗЭРЭГТЭЙ 3, МАГИСТР ЗЭРЭГТЭЙ 5, НИЙСЛЭЛИЙН СУРГАГЧ 1, ҮНДЭСНИЙ СУРГАГЧ 1, ЗӨВЛӨХ 1 БАГШ ТУС ТУС АЖИЛЛАЖ БАЙНА.
Нийгмийн ухааны арга зүйн нэгдэлийн хамт олон

Манай багш нар заах арга, ур чадварын уралдаан болон сурган хүмүүжүүлэх илтгэлийн уралдаанд дүүрэг, нийслэл, улсын шатанд шалгаран оролцож тодорхой амжилтыг үзүүлж ирлээ. Тухайлбал дуу хөгжмийн багш Х.Эрдэнэбаатар ур чадварын уралдааны улс болон нийслэлийн аварга багш, нийгмийн ухааны багш Ш.Ариунгэрэл ур чадварын уралдаанд нийслэлд 2-р байр, сурган хүмүүжүүлэх илтгэлийн уралдаанд СБД-ийн 2-р байр, нийслэлд тусгай байр, түүхийн багш Э.Нэмэхбаяр нь түүхийн багш нарын олимпиадад СБД-т 3-р байр, нийслэлд тусгай байр эзэлсэн.
НИЙГМИЙН УХААНЫ АРГА ЗҮЙН НЭГДЭЛ НЬ 8 БАГШТАЙ, ЗААХ ЭРГЫН НЭГДЛИЙН АХЛАГЧ, НИЙГМИЙН УХААНЫ БАГШ Ш.АРИУНГЭРЭЛ, ТҮҮХИЙН БАГШ Э. НЭМЭХБАЯР, МОНГОЛ ХЭЛ БИЧИГ, УРАН ЗОХИОЛЫН БАГШ Ж. ПҮРЭВДОРЖ, О. БАЙГАЛЬМАА, С. ОТГОНДОРЖ, Ш. ГҮНЖИДМАА, Э. ЭНХЦЭЦЭГ, Б. ЗОЛЗАЯА, ХӨГЖМИЙН БАГШ Х. ЭРДЭНЭБААТАР, Ж. УУГАНЦЭЦЭГ, Б. ДАРЬСҮРЭН НАРААС БҮРДДЭГ.
Байгалийн ухааны арга зүйн нэгдлийн хамт олон

Манай заах аргын нэгдлийн багш нар нь ур чадварын уралдаан болон сурган хүмүүжүүлэх илтгэлийн уралдаан, сагсан бөмбөг, волейболын тэмцээнүүдэд дүүрэг, нийслэл, улсын уралдаанд оролцож, удаа дараа амжилт үзүүлж ирсэн шилдэг багш нар юм. Тухайлбал биеийн тамирын багш Д.Пүрэвцогт, Б.Хатанзоригт, Т.Батхүү нарын баг нийслэлийн аварга шалгаруулах волейболын тэмцээнд 5 удаа түрүүлж аварга болсон. Физикийн багш П.Пүрэвдорж нь физикийн багш нарын олимпиадад СБД-т 1-р байр, Улсын олимпиадад 3–р байр, химийн багш М.Түвшинзаяа нь Сурган хүмүүжүүлэх илтгэлийн уралдаанд СБД-т 1-р байр, нийслэлд 1-р байр, улсад амжилттай оролцсон ба химийн багш нарын олимпиадад СБД-т 2-р байр эзэлж, улсын олимпиадад амжилттай оролцсон, биологийн багш Ө.Оргилын хичээл заадаг сурагчид багийн олимпиадад 1-р байр эзэлж алтан медаль, БУЗАН багш нар ЭЕШ-нд улсын дундаж онооноос дээгүүр байр эзлүүлж сурагчдыг бэлддэг арвин туршлагатай болно.
МАНАЙ ХАМТ ОЛОН 11 БАГШТАЙ СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЯВУУЛЖ БАЙНА. ФИЗИКИЙН БАГШ П.ПҮРЭВДОРЖ, П.ЛХАГВАСҮРЭН, Д.УУГАНБАЯР, ГАЗАРЗҮЙН БАГШ Б.ПҮРЭВРАГЧАА, БИОЛОГИЙН БАГШ Ө.ОРГИЛ, ХИМИЙН БАГШ М.ТҮВШИНЗАЯА, Н.БАЯРСАЙХАН, Э.МӨНХТУУЛ, БИЕИЙН ТАМИРЫН БАГШ ЦАНЫН СПОРТЫН МАСТЕР Д.ПҮРЭВЦОГТ, ГАНДБОЛ БОЛОН ХӨНГӨН АТЛЕТИКИЙН СПОРТЫН МАСТЕР Б.ХАТАНЗОРИГТ, ВОЛЕЙБОЛЫН СПОРТЫН МАСТЕР Т.БАТХҮҮ, Ц.ГАН-ЭРДЭНЭ, ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БАГШ Ц.НАВАГЧАМБУУ ГЭСЭН БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА.
Сургуулийн аж ахуйн алба

Аж ахуй хариуцсан менежер
А.ЭРДЭНЭЧИМЭГ
Нягтлан бодогч
Р.ОЮУНЧИМЭГ
Номын санч
Б.ТӨГСМАА
Жижүүр
Х. АЛТАНГЭРЭЛ, Д. ХҮРЭЛБААТАР, Ж. БОЛДБААТАР, Б. БАТТӨР

